Төрийн худалдан авах ажиллагааны газраас Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр болон аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар өчигдрийн ээлжит хуралдаанаараа баталлаа. Төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, ТЭЗҮ, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирэх сарын 1-ний дотор шилжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Мөн худалдан авах ажиллагааг www.tender.gov.mn цахим системээр зохион байгуулж, төлөвлөгөөнд нь тусган, тендерийн урилга, үр дүнг тухай бүрд мэдээлэхийг үүрэг болголоо.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 2024 онд шинээр 692 “ажил” тусгаад буй. Харин сонгон шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 61 компанийг нэмж оруулж байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.
Бэлтгэсэн: У.Наран