Дуучид, бүжигчид, акробатчид, уран нугараачдаас бүрдсэн асар том бүрэлдэхүүн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөнийг харуулах баатарлаг, сэтгэл хөдөлгөм түүхээр таныг аялуулна.
Эртний нүүдэлчдийн эзэнт гүрний сүр жавхланг харуулсан энэхүү шоу Монголоос ирсэн соёлын олимпиад шиг л байна. 2000 гаруй жилийн тэртээ Төв Азийн тал нутагт Чингис хааны хаанчлалын өмнөх түүхийг бүжиглэж буй үнэгээр эхлүүлж, 70 гаруй дуучин, бүжигчин, акробатчин, уран нугараачаас бүрдсэн бүрэлдэхүүн болон өргөжин тэлж, үзэгчдийг гайхшируулсан.
Нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн гурван бүлэг эмгэнэлт жүжгээс сэдэвлэж, найруулсан тус бүтээлд Арчуг хааны дүрд Г.Эрдэнэбилэг, Хатны дүрд У.Уранчимэг, татвар эмийн дүрд О.Дөлгөөн нар тоглож, урвалт, завхайрал, хаан ширээний төлөөх тэмцлийн тухай өгүүлнэ.
Өөрийгөө золиослогч хааны үлгэрт эмэгтэйчүүдийн дүрүүд илүү сэтгэл хөдөлгөм илэрхийлэгджээ. Хаан ширээнд суух хүүгийнхээ төлөө эх нь өөрийгөө золиосолсон эмгэнэлт явдал өрнөнө. Энэ бол Херо Баатарын дэглэсэн найруулга юм. Харамсалтай нь жүжиг талаас нь үзвэл ѳрнѳл нь нуршуу, гоо зүйн мэдрэмжгүй, орчуулга нь хэт нүсэр, харилцан яриа нь эртний, тунхаглалын шинжтэй байлаа.
Д.Баярбаатар, Х.Хашхүү нарын бүжиг дэглэлт сэтгэл татам байсан нь бүжгийн чуулга тухайн тоглолтыг үзүүштэй болгосон. Тухайлбал, тулааны талбар, армийн дүрслэлд хамгийн жижиг деталь бүрийг шигтгэж, үйл хөдлөлийг нарийн илэрхийлжээ. Хөгжлийн найруулга дээр М.Бирваа, Б.Одбаяр нар ажиллаж, уламжлалт хөг аялгууг хөөмийтэй хослуулсан. Жүжгийн хувцасны зураачаар О.Болд ажиллаж, түүхийн нандин дүрслэл, амьтны дүрсийг шингээсэн нь үзэгчдэд гайхалтай мэдрэмж төрүүлсэн.
Тус жүжгийг өмнө нь БНХАУ-ын Өвөрмонголд толилуулахаар төлөвлөсөн боловч Хятадын эрх баригчид үндсэрхэг үзэл, салан тусгаарлах агуулгаас нь болж, цуцалсан юм. Мөн жүжгийн утга нь West End-ийн тайзан дээр тэс өөрөөр илэрхийлэгддэг бол “Монгол Хаан” жүжиг нь хэт хөөсрүүлсэн соёлын түүхийг харууллаа.
Эх сурвалж: The Guardian