Дуучин Адель хоёр дахь удаагаа гэрлэсэн тухайгаа хошин шогийн шоунд оролцож байх үеэрээ ам алджээ. Энэ тухай Daily Mail бичив.
Грэмми шагналын эзэн дуучин маань Лос-Анжелес хотод болсон өөрийн найз Алан Каррын тоглолтыг үзэж байхад нь танхим дахь хүмүүс анзаарчээ.
Тэдгээрийн нэг хэвлэлд ярилцлага өгөхдөө "Алан Карр үзэгчдэд хандан саяхан гэрлэсэн хүн байна уу гэж асуухад Адель "Тийм ээ" гэж хашгирсан” гэжээ.
Каррын тэрхүү шоу хараахан гараагүй байгаа ч өөр нэг үзэгч Аделийг саяхан гэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллийг баталжээ.
Аделийн хоёр дахь гэрлэлтийн тухай яриа энэ оны 9-р сард гарсан байдаг. Тэрбээр 2021 оноос эхлэн спортын агент 41 настай Пол Рич гэгчтэй ойр дотно харилцаатай байгаа юм. Дуучин бүсгүй хоёр дахь удаагаа бас л нууцаар гэрлэсэн бололтой.
Адель анхны нөхөр Саймон Конецкийтэй 2011 онд Лос Анжелес дахь харшдаа нууцаар гэрлэсэн байдаг. Хосууд 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд дундаасаа нэг хүүтэй аж.