Туркийн “Sunexpress” агаарын тээврийн компанийн онгоц Парисаас Измир хот руу нисэхдээ зорчигчдоо төдийгүй нисгэгчээ мартжээ . Энэ тухай Airporthaber портал мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, эл явдал арваннэгдүгээр сарын 18-ны бямба гарагт болжээ.
“Шарль де Голль” нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 17:00 цагт хөөрөх ёстой байсан онгоцны нислэг гурван цагаар хойшлогдсон ч 20-00 цаг гэхэд бүртгэл эхэлсэн мэдээлэл гараагүй байна.
Хүлээж ядсан зорчигчид мобайл аппликейшн дээрх нислэгийн мэдээллийг шалгатал онгоц нь аль хэдийн ниссэн болохыг мэджээ.
“Sunexpress” компанийн төлөөлөгчидтэй холбоо барих гэсэн үйлчлүүлэгчдийн оролдлого үр дүнд хүрсэнгүй.
Ийнхүү тус нислэгийн 30 зорчигч мөн нэг нисгэгч нь онгоцондоо сууж чадаагүй байна.