Дэлхийн хамгийн хэцүү замыг туулж ирсэн бахархам түүхтэй домогт Toyota Land Cruiser 70 машины шинэчлэгдсэн хувилбар худалдаанд гарах гэж байна.
Шинэ Land Cruiser 70 нь сонгодог дүр төрхөө хадгалсан орчин үеийн техникийн нарийн деталиар баяжуулжээ.
Энэхүү машин нь 2.8 литрийн багтаамжтай орчин үеийн 4 цилиндртэй дизель хөдөлгүүрээр (1GD-FTV) тоноглогдож, 204 морины хүчин чадалтай аж.
Хөдөлгүүр нь хурд, хүчин чадлыг жигд, үр ашигтай дамжуулах 6 шатлалт автомат хорооптой юм.
Түүнээс гадна уул руу өгсөхөд мөн буухад туслах систем, тогтворжуулах систем, идэвхтэй зүтгүүрийн удирдлагатай аж.
Шинэ Land Cruiser 70-ийн үнэ 4,5 сая иен буюу ойролцоогоор 100 гаруй сая ₮ болох юм байна