Бүгд Найрамдах Эл Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо өнгөрөгч бямба гаргийн үдэш болсон “Miss Universe 2023” наадмын титмийн эзнээр Никарагуа улсын сайхан бүсгүй Шейннис Паласиос тодорчээ. Удаах байранд Тайландын мисс Аннтониа Порсилд шалгарсан байна.
Паласиос Никарагуа улсаас тус тэмцээнд түрүүлсэн анхны оролцогч болсон байна. Тэрбээр 2017 онд “Teen Miss Universe”-д эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 10-т багтаж байсан бөгөөд 2021 онд Дэлхийн мисс-н тэмцээнд мөн оролцож байжээ.
Энэ удаагийн “Miss Universe 2023”-т 84 орны гоо бүсгүйчүүд оролцсон бөгөөд шүүгчээр нь модел Халима Аден, Карсон крессли, Тикток инфлюэнсер Авани Грегг болон 1977, 2016 оны ялагч нар ажиллажээ.
Шилдэг 20 оролцогчоос сүүлийн шалгаруулалт болох усны хувцастай үзүүлбэрийн дараа 10 бүсгүй шалгарч үлджээ. Үдшийн даашинзтай үзүүлбэрийн дараа топ 5 тунарч, асуулт хариултын дараа Никарагуа, Тайланд, Австралийн миссүүд сүүлийн шатанд тунарч үлдсэн байна.
Ингээд сүүлийн шатанд Шейннис Паласиос түрүүлж, хоёрдугаар байранд Тайландын мисс, гутгаар байранд Австралийн мисс тус тус оржээ.