Израилын цэргийн үйл ажиллагааг эрс шүүмжилсэн нээлттэй захидалд гарын үсэг зурсан Америкийн томоохон сонины Los Angeles Times (LA Times)-ын сэтгүүлчдийг Газын зурвас дахь мөргөлдөөнийг сурвалжлах эрхийг дор хаяж гурван сараар хасчээ. Энэ тухай Semafor сайт эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Тус хэвлэлд тэмдэглсэнээр арваннэгдүгээр сарын эхээр тус сонины 10 орчим сэтгүүлч Газын зурвасыг бөмбөгдөж, сэтгүүлчдийн амь насыг хохироож буй үйл явдлыг буруушаасан нээлттэй захидал дор гарын үсэг зуржэ.
Тэр адраас хойш дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн 1.2 мянга орчим ажилтан уг захидлын дор гарын үсгээ зурсан байна.
Үүний зэрэгцээ тэдгээр сэтгүүлчид Израилын үйл ажиллагааны талаар мэдээлэхдээ хатуу үг хэллэг тэр дундаа "апартейд", "үндэсний цэвэрлэгээ", "геноцид" гэсэн нэр томъёог ашиглахыг уриалжээ.
“LA Times” сонины удирдлага захидалд гарын үсэг зурсан ажилчдад "мөргөлдөөнийг дор хаяж гурван сарын хугацаанд ямар нэгэн байдлаар сурвалжлахыг" хориглосон байна.
Өмнө нь сонины ерөнхий редактор Кевин Мерида байгууллагынхаа ажилтнуудад цахим шуудангаар тус хэвлэлийн компанийн ёс зүйн үндсэн зарчмуудыг эргэн сануулжээ. Тухайлбал уг нийтлэлийн уншигчдад "үйл явдлыг сурвалжлахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийн хувийн санаа бодлыг тодорхойлох, байгууллага нь аливаа үзэл бодлыг сурталчилж байна гэж дүгнэх боломж олгож болохгүй" гэдгийг онцлон тэмдэглэжээ.