Туркийн Үндэсний Их Хурлын /парламент/ Гадаад хэргийн комисс Швед улсыг Умард Атлантын цэргийн эвсэлд оруулах тухай протоколыг хэлэлцэхийг хойшлуулав. Энэ тухай Reuters мэдээлэв.
Ирэх долоо хоногт парламент уг асуудалд эргэн орох боломжтой гэж комиссын дарга хэлсэн байна.
Хэлэлцүүлгийг хойшлуулах санаачилгыг эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын гишүүд гаргажээ. Тэдний үзэж байгаагаар Швед улс НАТО-д элсэх талаар олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа төдийгүй элсэх асуудал өөрөө хэлцэгдэх хангалттай төлөвшөөгүй байна.
Өнгөрсөн аравдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколд гарын үсэг зурсан ч парламент эл асуудлын протоколыг батлах хуулийн төслийн хэлэлцүүлгийг ийнхүү тоорхойгүй хугацаагаар хойшлууллаа.