Израилийн арми Газын зурвас дахь засгийн газрын гол байгууламжуудыг хяналтдаа авчээ. ЦАХАЛ-ын мэдээлж буйгаар ХАМАС-ын хууль тогтоох болон засгийн газрын байр, цагдаагийн газар, захирагчийн ордон зэргийг эзэлсэн байна.
Үүний дараа Израилийн тал байлдааны ажиллагааг дөрвөн цаг зогсоож байгааг зарлаж, энгийн иргэдэд хотоос гарах боломжийг олгожээ.
Тэгвэл ХАМАС-ын дайчид тулалдааны талбар дахь нөхцөл байдлыг хянаж байгаа гэдгээ мэдэгдэж, "тулаан дөнгөж эхэлж байна" хэмээн онцолжээ.
ЦАХАЛ Газын зурвасын хойд хэсэгт террористуудад их хэмжээний хохирол учруулсан бөгөөд эл хэсэгт ХАМАС бүлэглэл зохион байгуулалттай цэргийн бүтэц байхаа больсон гэж мэдэгдэв.
Үүний баталгаа болгон Израилын цэргийнхэн Газа дахь ХАМАС-ын хууль тогтоох зөвлөлийн танхимд байгаа зургаа нийтэлжээ.
Тэгвэл ХАМАС-ын дайчид тулалдааны талбар дахь нөхцөл байдлыг хянаж байгаа гэдгээ мэдэгдэж, "тулаан дөнгөж эхэлж байна" хэмээн онцолжээ.