БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сан Францискод хүрэлцэн иржээ. Энэ тухай NBC мэдээллээ.
Тус сувгийн мэдээлснээр, хүндэт зочныг АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом гэргийн хамт угтан авсан байна. Хятадын удирдагч хамгийн сүүлд зургаан жилийн өмнө АНУ-д айлчилж байсныг тэмдэглэв.
Энэхүү айлчлалын хүрээнд Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Лхагва гарагт уулзана гэж France Presse мэдээлжээ.
Ази- Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нь АНУ, Хятад, Орос, Япон, Мексик зэрэг Ази Номхон далайн бүс нутгийн 21 орны худалдаа, эдийн засгийн форум юм.
Энэхүү айлчлалын хүрээнд Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Лхагва гарагт уулзана гэж France Presse мэдээлжээ.