Монголын Хөрөнгжийн биржийн арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 414 601 504 төгрөгийн үнийн дүн бүхий 685 725 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 20 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Дархан зочид буудал ХК (DZG +15.00%), Тавилга ХК (TVL +14.90%), Дархан хүнс ХК (DHU +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -7.83%), Айтүүлс ХК (ITLS -6.47%), Хай би ойл ХК (HBO -5.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18 970 ширхэг нэгж эрх 4 932 438 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 170 ширхэг үнэт цаас 8 500 000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Нийт 428 033 942 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулжээ. ТOП20 индекс 0.13 хувиар өсөж, 37 154.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10 228 933 745 573 төгрөг боллоо.