Ковид-19-ийн эсрэг Оросын эрдэмтэдийн бүтээсэн Спутник-V вакцин тус өвчнөөс хамгаалах чадвараа алджээ.
Үүнийг мэргэжилтнүүд коронавирусийн генийн бүтэц нь цаг хугацааны явцад өөрчлөгдсөнтэй холбосон байна.
Уг вирус нь олон янзын хувилбарт шилжсээр эцэст нь генийн хувьд анхныхаасаа маш ялгаатай болжээ.
“Жишээ нь цэцэг өвчин шиг тогтвортой геномтой вирусууд байдаг бол өөр өөр хувилбаруудыг агуулсан вирусууд ч байдаг. Эхэндээ коронавирус ямар байх талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Хэдэн жилийн турш шинж чанараа хадгалах тогтвортой вирус байх уу, эсвэл хувилбаруудыг үүсгэж эсэх, мөн эдгээр хувилбарууд юу болохыг бид мэдэхгүй байсан. Вирусийн хувьслын явцад S-уураг өөрчлөгддөг тул вакциныг шинэчлэх шаардлагатай гэж шинжээч тэмдэглэв." гэж вирус судлаач А. Альштейн ярьжээ.
Хэдий спутник V вакцин нь коронавирусийн шинэ хувилбаруудын эсрэг нөлөөгөө алдсан ч шинэ вакцин боловсруулж байгаа талаар Гамалеягийн нэрэмжит тархвар Бүтээгдэж буй шинэ вакцин нь хамрын хөндийд дусаах хэлбэрийн байж магадгүй гэж эрдэмтэн тэмдэглэв.
Түүний хэлснээр, ийм аргаар вакцин хийлгэсэн хүн эмгэг төрүүлэгчийн тээгч байхаа больдог бөгөөд үүгээрээ вакцин тариулсан хүнээс ялгаатай аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар чухамхүү хамрын вакцин дамжин халдварлах гинжийг тасалдаг гэнэ.
Шинэчилэгдсэн “Спутник V” вакцин 12-р сарын эхний хагаст эмнэлгийн байгууллагуудад хүртээмжтэй болох юм байна.