Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналтан Наргес Мохаммади шоронд өлсгөлөн зарлажээ. Энэ тухай Аssociated Press агентлаг хоригдлын төрөл төрөгсөд, найз нөхдийнх нь мэдээлэлд үндэслэн мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, Мохаммади өөрт нь болон бусад хоригдлуудад эмнэлгийн тусламж үзүүлэхийг хориглосон тул эсэргүүцэн өлсгөлөн зарлахаар шийджээ.
Наргесыг дэмжсэн кампанит ажлын мэдэгдэлд эмэгтэйн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ зүрх, уушигны шинжилгээ хийлгэхээр эмнэлгийн байгууллагад шилжүүлэхийг долоо хоногийн турш оролдож байгаа гэжээ. Түүнчлэн Мохаммадигийн гэр бүл болон ойр дотныхон нь түүний биеийн байдалд санаа зовж байгааг мэдэгдэлд тэмдэглэжээ.
Өнгөрсөн 10-р сард Наргес Мохаммадид 2023 оны Нобелийн энх тайвны шагнал гардуулсан юм.