Филиппиний радио хөтлөгч, сэтгүүлч 57 настай Хуан Жумалоныг Каламба хот дахь өөрийн студиос радио нэвтрүүлэг хийж байх үеэр зэвсэгт этгээд сонсогчийн дүрээр орж ирээд бууджээ. Энэ тухай Associated Press мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар зэвсэгт этгээд Жумалоныг хоёр удаа буудаж, алтан зүүлтийг нь хулгайлаад зугтжээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд халдлага хөтлөгчийн ажилтай холбоотой эсэхийг цагдаа нар тодруулахыг оролдож байгаа аж.
Филиппин улс нь сэтгүүлчдэд хамгийн аюултай улсын тоонд ордог.
Тус улсын Ерөнхийлөгч хүү Фердинанд Маркос дээрх халдлагыг хатуу зэмлэн буруушааж, үндэсний цагдаа нарт гэмт этгээдийг шуурхай баривчилж, шүүхэд өгөхийг тушаажээ.
“Жумалон нь Филиппин улсад ардчилал сэргэснээс хойш тус амь үрэгдсэн 199 дэх сэтгүүлч болж байна” гэж Филиппиний сэтгүүлчдийн үндэсний нэгдсэн холбоо, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах байгууллага мэдэгдэв.