Монголбанк 2023 оны аравдугаар сард 867.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,739.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 840.3 кг үнэт металл тус тус худалдан авчээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны аравдугаар сард унц алт худалдаж авах дундаж үнэ 211 513.01 төгрөг байв.