10 дугаар сарын 31-нд тэмдэглэдэг бүх төрлийн сүнснүүдийн өдөр буюу Хэллоуны АНУ-д энэ удаад жинхэнэ бодит аймшиг болон хувирчээ. Энэ баярт зориулсан үдэшлэг, жагсаалууд амралтын өдрүүдээр хэдийнээ эхэлсэн бөгөөд гурван мужид энэхүү арга хэмжээ нь аймшигт эмгэнэл болжээ.
Эхлээд Флорида мужийн Тампа хотод буудалцаан болов. Йбор-Cити дүүрэгт сүнс болж хувцасласан хоёр компанийн ажилтнуудын хооронд ямар нэгэн маргаан гарчээ. Маргаан даамжирч нэг нь гар буу гаргаж ирээд гал нээсэн байна. Гэрчүүдийн хэлж буйгаар гал нээсэн этгээд хоёр ч дайз хоосолж, дор хаяж арван таван удаа бууджээ. Энэ үйлдлийн дүнд нэг хүн газар дээрээ нас барж, нэг хүн эмнэлэгт нас барж, өөр 18 хүн шархаджээ.
Хууль сахиулагчид гэмт этгээдийг шуурхай баривчилсан байна.
Удалгүй Чикагод цуст мөргөлдөөн давтагджээ. Тэнд мөн л Хэллоуний үдэшлэг буудалцаан болж өндөрлөсөн аж. Баярт 26-аас -53 насны хүмүүс оролцож байсан бөгөөд мөн л хэрүүл маргаан гарснаар нэг нь гэнэт хүмүүс рүү буудаж эхэлжээ. 15 хүн шархадсанаас хоёр хүний биеийн байдал маш хүнд байна.
Гал нээсэн этгээд зугтахыг оролдсон боловч ойролцоох гудамжнаас баривчлагджээ.
Гурав дахь эмгэнэлт явдал Массачусетс мужийн Мэнсфилд хотод ялгаагүй Халлоуний баярын үеэр болжээ. Юунаас болж буудалцаан гарсан нь одоогоор нарийн мэдээлэл гараагүй байгаа ч хоёр өсвөр насны хүүхэд буудуулан нас барж, дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа аж.