АНУ-ын Батлан хамгаалах яам шинэ цөмийн бөмбөг бүтээж эхлүүлснээ мэдэгджээ. Энэ тухай Fox News мэдээлэв.
Шинэ зэвсэг нь 1945 онд Японы Хирошимагийн дээрээс хаясан бөмбөгнөөс 244 дахин хүчтэй байх нь тодорхой болжээ. Хирошимагийн бөмбөгдөлтөд 200 мянга гаруй хүн нас барсан юм.
Одоогийн бүтээж буй бөмбөгийг B61-13 гээ нэрлэхээр төлөвлөж байгаа аж. Шинэ зэвсгийг хөгжүүлэхээр Пентагон Конгрессоос санхүүжилт хүссэн байна.
Энэхүү хүчирхэг зэвсэг нь "өөрчлөгдөж буйг аюулгүй байдлын орчин болон болзошгүй дайснуудаас ирж буй аюул заналхийллийн тусгал" гэж АНУ үзэж байгааг тус улсын Батлан хамгаалахын сайдын сансрын бодлого хариуцсан туслах Жон Пламб хэлжээ.
АНУ B61-13-ийн талаар Невада дахь цөмийн туршилтын талбайд туршсаны дараа зарласан байна.
Пентагоны үзэж байгаагаар В61-13 нь зэвсэглэлд байгаа В61-7 загварын цөмийн цэнэгт хошууны заримыг солих зорилготой бөгөөд АНУ-ын цөмийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэнэ.