Өнгөрөгч долдугаар сараас зогсоод байсан ипотекийн зээлийг есдүгээр сараас эхлэн Монголбанк өөрийн эх үүсвэрээр үргэлжлүүлэн олгохоор болсон. Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ. Үүнээс Улаанбаатарын 3332 өрхөд 398.7, орон нутгийн 1934 өрхөд 153.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
Орон нутгийн ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийн хүрээнд 2023 оны эхнээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 32.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин урьдчилгаа төлбөрийн батлан даалтын сангийн хүрээнд 7.9 тэрбум төгрөгийн, 97 өрхийн зээл олгож, 1.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.