Аравдугаар сарын 26-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын шинэ дарга Майк Жонсон тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены оюуны чадамж буурч байгааг тэмдэглэв.
Fox News сувгийн сурвалжлагчийн “Одоогийн ерөнхийлөгчийн зан авирын байдлаас түүний оюуны чадамж нь буурсан эсэхийг харж байна уу” гэсэн асуултанд тэрбээр “Зөвхөн би биш олон хүн харж байгаа. Энэ бол хувь хүний дутагдал биш, харин нас болон оюун ухаантай холбоотой юм. Хүмүүс янз бүрээр хөгширдөг <...>. Манай улс дэлхийн тавцанд сул дорой байдлаа харуулах цаг биш гэж бид санаа зовж байна. Одоо бол аюултай цаг үе, дэлхий дарьтай торх шиг л болсон" гэж тэрбээр хариулжээ.
Жонсон мөн Ерөнхийлөгч Байдентай хийсэн уулзалт нь 10-15 минут үргэлжилсэн гэж мэдэгдэв. Түүний үзэж бугаар Байдены засаглал дампуурсан аж.
Өмнө нь буюу аравдугаар сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгч олон нийтийн өмнө үг хэлэх үеэрээ цаасаа андууран, өөрт нь зориулж тэмдэглэсэн санааг уншсан байна.
Мөн Байден 2024 оны сонгуулиар хоёр дахь удаагаа албан тушаалдаа үлдвэл гадаад бодлогынхоо талаар үргэлжлүүлэн ярьсаар байгаа. Энэ тохиолдолд "ОХУ-ыг нухчин дарах болно" гэдгээ тэрбээр мэдэгджээ.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг шийдвэрлэнэ гэж амласан байна.
Хоёр хоногийн өмнө тэрбээр Филадельфи мужид болсон арга хэмжээний үеэр тайзан дээр гарах гэж байгаад мөн л бүдэрчээ. Ерөнхийлөгч гурван шатаар гарах гэж хоёр удаа бүдэрсэн байна.
80 настай Жо Байден нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч бөгөөд түүний эрүүл мэндийн байдал иргэдийн дунд байнга яригдаж, түгшүүр төрүүлдэг. Түүний хачин зан байдал, байнга гаргах алдаа нь олон америкчуудыг түүний сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэхэд хүргэр болжээ.