АНУ-д инфляц буурах хандлага ажиглагдаж буй аж. Гэвч зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа, үүнийг хоёр хувьд хүргэхэд анхаарна хэмээн Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл өнгөрсөн долоо хоногийн эцэст мэдэгдлээ. Тус улсад бодлогын хүү тийм ч өндөр биш байгаа хэмээн үзэж буйгаа тэрбээр мөн дурджээ. Түүний мэдэгдлээс харвал бодлогын хүүгээ удаан хугацаанд хэвээр хадгалах төлөвтэй гэж шинжээчид дүгнэсэн байна. АНУ-ын инфляцын түвшин өсөхөд нөлөөлж болзошгүй хэд хэдэн хүчин зүйл бий гэдгийг “Reuters” мэдээлэв. Эргэн сануулахад, АНУ 2022 оны гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ 11 удаа, нийт 5.25 хувиар нэмжээ. Дээрх мэдэгдлийн дараа зарим валютын эсрэг ам.долларын ханш суларлаа. Баасан гарагт ам.доллар 7.32 юань, 95.7 рубль, 1352 вонтой тэнцэв.