БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд ахмад хилчдийнхээ хамт "Ногоон суварга босгоё" аянд нэгдэж, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо "Хилчин" төгөл байгууллаа.
"Хилчин" төгөлд одоогоор 888 ширхэг мод суулган, хашаалж, усалгаа, арчилгааг тогтмол хийж Мөрөн хотын хүүхэд, залуус цэвэр агаарт чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай шинэлэг орчныг бий болгох зорилго тавин ажиллаж байна.