Монголбанкнаас иргэд олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд "Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улсад тэмдэглэхэд жил бүр оролцож байна. Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1924 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жил бүр дэлхий даяар тэмдэглэж ирсэн бол Монгол Улсын хувьд 2012 оноос хойш тэмдэглэж байна.
Дэлхийн хуримтлалын өдрийг угтсан хуримтлалын аян нь аравдугаар сарын турш үргэлжилнэ. Энэ хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Тухайлбал, хүүхэд залуучуудын дунд гар зургийн уралдаан, цахим орчин дахь тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна сургалт, уулзалтуудыг хийж, хуримтлалын ач холбогдлыг таниулж, сурталчлах юм.
Монголбанк, монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан тэргүүтэй байгууллагууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяныг "Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе" уриатайгаар төв аймгийн зуунмод суманд нээлээ.