Афганистаны баруун нутагт Герат хотоос 34 км-ийн зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон АНУ-ын Геологийн алба мэдээлэв.
Герат бол Ирантай хиллэдэг Афганистаны гурав дахь том хот юм.
“Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын мэдээлснээр тус хотод хоёр хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархадан эмнэлэгт хүргэгджээ.
Өмнөх газар хөдлөлтөөс айж мэгдсэн хүмүүс гудамжинд майханд унтаж байгаа тул энэ удаа амиа алдагсдын тоо бага байгаа аж.
2021 онд засгийн эрхийг гартаа авсан Талибан хөдөлгөөний төлөөлөгчдийн мэдэгдсэнээр , өмнөх буюу 10-р сарын 7-нд болсон газар хөдлөлтийн улмаас тус улс даяар 2000 гаруй хүн амь үрэгджээ.
Олон зуун шавар тоосгон байшинг нурж, бүхэл бүтэн суурин, тосгодыг газартай тэгшилсэн байна. Сургууль, эмнэлэг болон бусад олон нийтийн барилгууд ч мөн нуржээ.
Талибууд засгийн эрхэнд эргэн ирснээс хойш Афганистанд эдийн засгийн хямрал нүүрлэж, өмнө нь тус улсын засгийн газарт үзүүлдэг байсан олон улсын тусламж зогсжээ.
Одоо тус улсын өмнө тулгараад байгаа гол асуудал бол орон гэргүй болсон хүмүүсийг хаана байрлуулах вэ гэдэг байна.