Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн зарим бүсэд тархсан “үнэр”-ийг тодорхойлохоор НОБГ, УСУГ, НЦГ-тай хамтран ажилласан. Улмаар мэргэжилтнүүд Дүнжингарав худалдааны төвийн орчим орчны агаарын чанарын хэмжилтийг хөдөлгөөнт явуулын хэмжилтийн AQMS-9000 харуулаар хийсэн байна. Тэд дүнгээ гаргажээ.
Хэмжилтийн дүнгээр агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн тус хэмжилтийг хөдөлгөөнт харуул нь нийслэлийн хэмжээнд байгаа орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлтээр хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй гэнэ.
Ташрамд дурдахад, Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг автомашины мотор, кропны хаягдал тос, масло дахин боловсруулж дизель түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эко стандарт петролиум" компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглагдахгүй болсон хаягдал маслыг бохирын шугам руу асгасан нь тогтоогдсон билээ.
Хэмжилтийн дүн
Үзүүлэлт |
NO2 мкг/м3 |
SO2 мкг/м3 |
CO мкг/м3 |
Хэмжилтийн үр дүн |
237 |
23 |
108 |
MNS 4585:2016 |
200 |
450 |
60000 |