Дорноговь аймгийн Сайншанд сумд бяцхан охин бусдын гарт амь үрэгдсэн хэрэг нийгмийг дахин нэг цочроов. 10 хоногийн дотор амиа алдсан 10 дахь хүүхэд нь хөөрхий охин байлаа. Хүүхэд хулгайлсан, хүчиндсэн, амийг нь хөн өөс өн гэмт хэрэгтн үүдээс гадна согтуугаар машин жолоодож бяцхан үрсийг дайрч бүрэлгэсэн, насан туршдаа тахир дутуу болоход хүргэсэн хүм үүст хатуухан хариуцлага тооцох холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас шуурхай боловсруулан оруулж ирээд байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг даваа гарагт УИХ дахь намын бүлг үүдэд танилцуулан, дэмжлэг авсан юм. Мөн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдгээр хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өрг өн мэдүүлэхээр болов. Одоо уг төслүүдийг парламент яаралтай горимоор хэлэлцээд, аль болох хурдан дагаж мөрдүүлэх нь чухал. Эрүүгийн хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчиндэх, хөнөөх, түүний эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байсныг 30 болгох, энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хүнд өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахг үй, хүчиндэх гэмт хэргийн ялын дээд хэмжээг 25 жил байхаар тусгажээ. Мөн согтуугаар жолоо барьсан бол зөрчил биш, гэмт хэрэг гэж үзэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлээд байна.
ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ХОХИРОГЧДЫН 62.7 ХУВЬ НЬ 18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД
12 настай охиныг хулгайлан, амийг нь хөнөөсөн этгээд өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэрэгт ял шийтгүүлж байжээ. Тэрбээр ялаа гүйцэд эдлэлгүй, хугацаанаасаа өмнө тэнсэнгээр суллагдсаны дараа уг хэргийг үйлдсэн юм. Тийм ч учраас Засгийн газраас боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд бага насны хүүхдийг хүчиндэх, алах түүний эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдах гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд ялыг нэмэх, хугацаанаас нь өмнө суллахгүй, өршөөлд хамруулахгүй, бүх насаар нь хорихоор болгон чангаруулж, хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх зохицуулалт оруулсан аж. Хуулийн хэт зөөлөн, “цоорхой”-той зохицуулалтыг Засгийн газар засах гэж хичээж буй нь, хурдтай ажиллаж байгаа нь сайн хэрэг. Хэдийгээр хожимдож байгаа ч дахин ийм гэмт хэрэг гаргуулахгүйн тулд, олон хүүхдийг хүн араатнуудын савраас аварч, хамгаалахын төлөө хатуу зогсох ёстой юм. Дээрх төсөлд мөн бусдыг санаатай алах болон авлига, албан тушаалын гэмт хэрэгтнийг хугацаанаас нь өмнө суллахгүй байх заалт оруулжээ. Хүний амийг санаатай хөнөөсөн хэрэгтнүүдийг Өршөөлийн тухай хуульд хамруулснаас болж тэдний гарт өөр олон амь үрэгдсэн гунигтай түүх бий. Тэгэхээр ийм гэмт хэрэгтнүүдийг хугацаанаас өмнө суллахгүй гэдэг заалт шударга ёсонд нийцнэ.
Хариуцлагыг чангалах ажлыг сэтгэл хөдлөлөөр хийгээгүй гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр тайлбарласан. Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 нас хүрээгүй хүүхэд байсан аж. Мөн уг гэмт хэргийн гурван хохирогч тутмын хоёр нь хүүхэд байна. Шүүхээс сүүлийн хоёр жилд энэ төрлийн гэмт хэргээр ял сонссон 432 хүний үйлдэлд ХЗДХЯ-наас анализ хийжээ. Тэдний 22.7 хувь буюу 98 нь өмнө нь ял шийтгүүлсэн байсан гэнэ. 54.6 хувьд нь 10-15 жилийн хорих ял ногдуулсан юм байна. Ийм учраас л хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгтнүүдэд оноох ялыг нэмж буйгаа тэрбээр тайлбарласан. Сүүлийн 10 жилд нийт 3879 хэрэгтнийг магадлангаар оруулж сулласан бөгөөд тэдний 52.9 хувь нь хүн амины, 45.4 нь хүчингийн, 13.7 нь бага насны хүүхэд хүчиндсэн, 1.6 нь авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн байжээ. Эдгээрээс зургаа нь буюу харьцангуй цөөн хүн давтан хэрэг хийсэн аж.
Уг шийдвэрийн 77.5 хувийг шүүхээс гаргасан бол 12.2 нь хорих ялын хугацаа дууссан, 5.6 нь Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсансан байна. Үүнд Ерөнхийлөгчийн өршөөл 0.6 хувийг эзэлж буй юм. Эрүүгийн хуулийн төсөлд бага насны хүүхэд гэдэг хязгаар 14 байсныг 16 болгож нэмснээр тэдний эсрэг хийж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулах боломж бүрдүүлжээ. Мөн хүчиндэх гэмт хэргийг төгс үйлдсэн бол хүнд хэрэгт тооцож, насыг нь 0-14, 14-16, 16-18 болгож зааглан, оноох ял нь 1-5 жил байсныг 2-8 болгож нэмжээ. 15, 16 настай хоёр хүүхэд хоорондоо үерхэж, бэлгийн харьцаандаа орвол аль аль нь эрүүгийн хэрэгт татагдах нөхцөл үүсэж байсан учраас ийнхүү заагласан юм байна. Түүнчлэн хүүхэд алга болсон, олдсон тухай мэдээллийг үүрэн холбооны компаниуд иргэдийн гар утсанд шуурхай мэдээлэх үүрэг хүлээх нь. Үүнээс гадна бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг хийх, хүн худалдсан гэмт хэргээр ял эдэлж дууссан болон хорих ялаас өвчний учир хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг тоног төхөөрөмж ашиглан хянах юм байна. Шүүхээс оноосон ялынх нь хоёрны нэгтэй тэнцэх хугацаанд цахим хяналтад байлгах бөгөөд холбогдох журам, стандартыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батлах аж.
ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БИДЭНД БИЙ
Энэ оны эхний найман сарын байдлаар 529 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний 37 нь нас баржээ. Бусад нь насан туршдаа эрүүл мэндээрээ хохироод үлдсэн гэсэн үг. Үнэхээр харамсалтай. Улсын хэмжээнд жилд дунджаар 36 мянга гаруй хүн согтуугаар машин жолооддог, үүнээс болж 110 хүн амиа алддаг гэсэн статистик бий. Согтуугаар машин барина гэдэг нь хүний аминд санаатайгаар заналхийлсэн үйлдэл. Тиймээс үүнийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох нь шударга. Гэтэл нийгмийн сүлжээгээр “Шорон дүүрэх нь”, “Уусны маргааш өглөө цагдаа нар торгоод, эрх хасаад байдаг шүү дээ”, “Ганц шар айраг уугаад маргааш нь машинаа барьж яваад л шоронд орчих хэрэг үү” гэх мэтээр “шаагилдав”. Уухгүй бай л даа. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин битгий барь, ингэвэл та өөрийнхөө ч, өрөөлийн ч амийг хамгаалж байна гэсэн үг. Дуудлагын жолооч дууд, таксигаар харь. Тэгвэл заавал шоронг дүүргэх хэрэггүй болно. Мөн согтууруулах ундаа хэрэглэсний маргааш хүний самбаачлах чадвар илт муудсан байдгийг тогтоосон судалгаа бий. Цагдаа нар үлээлгэдэг төхөөрөмжөөр хүний согтолтын зэргийг тогтоодог. Үүгээр “но” илэрсэн гэдэг нь та бүрэн эрүүлжээгүй, согтуу хэвээр байна, гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй явна л гэсэн үг. Тиймээс уусныхаа маргааш ч тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад болчихно.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнд оноох ялын төрлийг тусгасан байдаг. Согтуугаар машин жолоодлоо гээд шууд л барьж аваад, шоронд хийнэ гэж “сэвээд” байх шиг. Гэтэл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн дөрвөн төрлийн ял бий. Нэмэлт, өөрчлөлт оруулж буй төсөлд согтуугаар машин баривал учирсан хохирлоос нь хамаараад жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгохоор заажээ. Түүнчлэн зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн ийм хугацаагаар хорих ял оноох сонголт бий. Согтуурч, мансуурсан үедээ жолоо барьж яваад хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулбал 3-5, хүнд хохироовол 5-8 жилээр, хүний амь нас хохироовол бүх насаар нь тээврийн хэрэгсэл барих эрхийг хасах юм байна. Хэрэв ийм хэргээр ял авсан хүн дараа нь үйлдлээ давтвал хүндрүүлэн үзэж, торгуулийг нэмэн, хорих болон зорчих эрх хасах хугацааг хоёр жил болгон сунгах аж. Замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуулсан хүмүүс үүнийгээ хугацаанд нь төлбөл шийтгэлийг 50 хувиар хөнгөлнө, төлөхгүй бол нэмэх төслийг хамт боловсруулжээ. Тэднийг дээд тал нь нэг жил торгуулиа төлөхийг хүлээх гэнэ. Тэр хугацаанд торгуулийн хэмжээ итгэлцүүрээр нэмэгдэх нь. Ингээд ч “ухаан суухгүй” бол тухайн жолоочийн машш инаа оношилгоонд оруулахаас эхлээд шилжих, аливаа тендерт оролцох, төрийн албан хаагчийн шалгалт өгөх, гадаад паспорт авах, жолооны үнэмлэхээ сунгах эрхийг хасах юм билээ.
Эрүүгийн гэмт хэрэгтэн болох, үгүй сонголтоо бид өөрсдөө хийнэ. Хатуу хариуцлага тооцно гэдгийг ойлгоод урьдчилан сэргийлэх, хуулиа зөрчихгүй байх эрх, үүрэг нь бидэнд бий.
СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН ХҮМҮҮСИЙГ МОРГТ АЖИЛЛУУЛЪЯ
Нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр, өдөрт наймаас хэтрэхгүй, нийт 240-740 цаг хийлгэхээр хуульд заасан байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан, үнэндээ өөрийн болон өрөөлийн амийг хөнөөх эрсдэлээс “аврагдсан” хүмүүсээр нийгэмд тустай ажил хийлгүүлэх хэрэгтэй. Нийгмийн сүлжээгээр энэ өдрүүдэд согтуугаар машин жолоодож яваад баригдсан хүмүүсийг морг, Гэмтэл согог, сэргээн заслын үндэсний төв зэрэг газарт ажиллуулах талаар зарим хүн санал дэвшүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин ч ийм санал гаргасан байна билээ. Хуулиараа зохицуулаад, ял хэрэгжүүлэх тогтолцоог нь бүрдүүлчихвэл эмнэлгийн эдгээр онцгой бүсэд “согтуурсан” жолооч нарыг ажиллуулахад болохгүй юмгүй. Машинд мөргүүлсэн, гэмтэж бэртсэн хүмүүс бодит байдал дээрээ хэрхэн шаналж өвдөж буйг жолооч нар нүдээрээ хараг, туслаг. Үүний дараа жолооны ард дахин согтуу сууж зүрхлэх хүн олон гарахгүй л болов уу. Морг ч адил. Машинд дайруулж бурхан болсон, осол, бусдын буруутай үйл ажиллагаанаас амиа алдсан хүмүүсийг бодитоор харж, туслах ажил хийгээд үзсэний дараа амьдрал ямар үнэ цэнтэйг бүгд ойлгох байх. Бодитоор л мэдрүүлэхгүй бол хууль зөрчихгүй байя гэж бодохоос илүү яавал согтууруулах ундаа хэрэглэчихээд баригдахгүй машш ин барьж явах вэ, баригдсан ч шоронд хорих нь буруу гэж “мунхаглаад” байгаа хүмүүст ийм л арга зохино. Гэвч одоогоор төсөлд иймэрхүү заалт байхгүй.
Нийгмийн сүлжээгээр аливаа шийдвэрийг шүүмжжлээд эхэлмэгц маргааш нь өөрчилж орхидог “нялцгай” зан манай улс төрчдөд бий. Тэгвэл хүүхэд хамгааллын асуудлаар хуулийн “цоорхой”-г зассан, ялын бодлогыг чангаруулсан дээрх зоригтой зохицуулалтаасаа ухрах эрх Засгийн газарт үгүй. Хатуу боловч шударга ёсонд нийцэх шийтгэл оноож, үүгээрээ аливаа гэмт хэрэг гарах эрсдэлийг бууруулах бодлогыг олон нийт ч дэмжинэ. Тэр тусмаа ирээдүй болсон хүүхдүүдээ гаж донтон, гэмт хэрэгтнүүдээс хамгаалахын тулд төр төмөр нүүрээ үзүүлдэг байх ёстой.