БНСУ-ын Намвон хотод зохион байгуулсан дрон кодчиллын ДАШТ-д манай орны баг амжилттай оролцож, хоёр тамирчин эхний тавд шалгарчээ. Тодруулбал, “Улаанбаатар эмпати” сургуулийн 10в ангийн сурагч Б.Анар-Эрдэнэ дунд ангийн сурагчдын төрөлд хүрэл медаль хүртсэн. Тэгвэл МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Н.Хосбаяр ахлах ангийнхад IV байр эзэлжээ.
Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр дрон зэрэг нисэгчгүй нисэх төхөөрөмж улам боловсронгуй, “шидтэй” болж, хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй. Үүнийг дагаад дроны удирдлагын системийг хөгжүүлэх ажил үнэ цэнтэйд тооцогдох болов. Дэлхийн хэмжээнд энэ төрлийн тэмцээн зохион байгуулах нь ч олширсон. Намвонд болсон тэмцээн ч дроны удирдлагын систем хөгжүүлэгчдийг дэмжих зорилготой аж. Үүнд 29 орны хүүхэд, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн 115 төхөөрөмжөөр өрсөлджээ. Нас насны ангилалд, олон төрлөөр зохион байгуулсан уг тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчин Ким Минчан нийлбэр оноогоор тэргүүлсэн бол Япон, Дан ийнх удаалжээ.