Монголбанк 2024 онд инфляцийг 7.8 хувь буюу тус банкнаас гаргасан зорилтот түвшинд хүрнэ гэж үзлээ. Тодруулбал, 2023 оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй байна. Ингэснээр 20 орчим сарын дараа инфляцын түвшин эргэн 9.3 хувьд хүрч, нэг оронтой тоонд очоод байгаа юм. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 15-ны хурлаар бодлогын хүүгээ 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Энэ нь 2017 оны эхэн үеэс хойшхи хамгийн өндөр түвшин болж байна. Мөн ирэх жилд мөнгөний хатуу бодлого барина гэдгээ ч илэрхийлээд байна.
Тодруулбал, Төв банк бодлогын хүүг өсгөх циклээ эхлүүлж, зургаан хувиас таван удаа өсгөж 13 хувь хүргээд байгаа юм. Цаашид бодлогын хүүг 2023 оны III, IV улиралд ч 13 хувьд хэвээр хадгална.