Өвөл хаяанд ирснийг дохиолсон намрын сэр үүн, жиндүү өдрүүдэд соёл урлагийн салбарынхан хөдөө, орон нутгаар хаа сайгүй явж, иргэд, олон нийтэд уран бүтээлээ толилуулж, соёлын үйлчилгээ үзүүлж байна. Тэд өөрсдийн хүсэл эрмэлзэл, санал санаачилгаар бус, Соёлын яамныхны тушаал, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжиж, хэрэгжүүлэх даалгавар авсан дарга, удирдлагуудынхаа зараалаар ийнхүү аймаг, сум дамжин явж буй юм. Яг л социализмын үед улс, орон нутгийн төсөв бүрдүүлэх, норм, төлөвлөгөө биелүүлэх хатуу даалгавартайгаар уран бүтээлчдийг хөдөөгийн сумд руу илгээдэг байсантай төстэй үйл явдал энэ цаг үед өрнөж байна. Эл “аялал” өнгөрсөн тавдугаар сард Төв аймгийн “Монгол туургатан” театраас эхэлсэн юм. Соёлын яамныхан төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа- 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” зорилтыг биелүүлэхээр “Соёлын сэргэлт” аяныг улс орон даяар өрнүүлэхээ зарласан энэ цагаас соёл урлагийн салбарынхан ийнхүү дайчлагдах болсон билээ.
ЗОРИЛГОДОО НИЙЦЭЭГҮЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
“Соёлын сэргэлт” аяныг өнөө жил Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сум, 15 тосгонд тав, зургаа, найм, аравдугаар сард зохион байгуулах тов гаргаж, энэ оны тавдугаар сарын 5-нд Төв аймгаас эхлүүлж байлаа. Үүнээс хойш төвийн бүсийн олон сумд өртөөлөн үргэлжилсэн. Одоо ч Төв, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймагт буухиалан үргэлжилсээр буй. Соёлын яамныхан уг аяны талаар анх мэдээлэхдээ “Энэ нь зөвх өн урлагийн тоглолтоор хязгаарлагдахгүй бөг өөд соёлын өвийг хамгаалах, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгж үүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй олон ажлыг мэргэжлийн байгууллагаар дамжуулан олон нийтэд танилцуулах зорилготой” хэмээн өргөн цар хүрээтэй зүйл ярьсан. Гэтэл ачир дээрээ энэ нь төрийн болон орон нутгийн өмчид хамаарах соёл урлагийн байгууллагын ажилтан, алба хаагчдад ачаалал, дарамт нэмэхээс цаашгүй, урлагийн тоглолт, уралдаан, тэмцээн зонхилсон
үр дүнгүй ажил болж байна. Улаанбаатар хотын кинотеатруудад гарч буй монгол, гадаад киног албан ёсны эрхтэйгээр, төлбөртэйгөөр үзүүлж буй л гэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд танин мэдэхүйн цэнгээнт, ардын дууны уралдаан, насанд хүрэгчдийн дунд дэмбээний тэмцээн явуулсан ч гэх шиг. Үндэсний нэгдмэл үнэт зүйл, соён гэгээрэл, монгол бахархал зэрэг “том” сэдвээр илтгэл тавьж, сургалт зохион байгуулсан юм байх. Ардын авьяастнуудын нэгдсэн тоглолт толилуулсан л гэх. Хөтөлбөр, үйл ажиллагааных нь төлөвлөгөөг шүүгээд үзэхээр ийм шалдар булдир, ач холбогдол багатай жул арга хэмжээ цөөнгүй. Социализмын үеийг эрхгүй санагдуулам этгээд хувцаслалтаар жигдэрсэн (бүчтэй) сурагчдын үзүүлбэрийн зураг ч анхаарал татлаа. Энэ бүхнээс харахад “Соёлын сэргэлт” аяны үйл ажиллагаа “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлнэ” хэмээх малгай зорилттойгоо авцалдахгүй, зарим талаараа жулдаж буй дүр зурагтай байна.
НЭМЭР БИШ, НЭРМЭЭС БОЛОВ
Соёл урлагийн салбарынхны нийгмийн үнэлэмж манай улсад маш доогуур. Цалин, урамшуулал нь багш, эмч нарынхаас ер ялгаагүй. Тэд өнгөрсөн хавар жагсаал цуглаан хийж, дуу хоолойгоо нэгтгэсний хүчинд цалингаа багахан хувиар нэмүүлсэн юм. Цалин багатай ч цаг наргүй ажилладаг, баяр ёслол, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зэрэгт хэзээ л бол хэзээ дайчлагддаг гээд олон бэрхшээлийг тэд энэ үеэр хэлж байв. Мөн мэргэжлийн байгууллагуудад улсаас тавьдаг төлөвлөгөөг биел үүлэх хүнд даалгавар ногддогийг ч дурдаж байсан юм. Тэгвэл “Соёлын сэргэлт” аян соёл урлагийн салбарынхны ачаан дээр ачаа болж байна. Яам үүнийг санаачилж, хэрэгжүүлэх тушаал, шийдвэр гарган, тодорхой нөхцөл боломжуудыг бүрдүүлсэн ч гол ачааг нь төрийн болон орон нутгийн өмчийн соёл урлагийн байгууллагын ажилтан, албан хаагчид үүрч буй. Аахилахыг нь яамныхан, үүрэхийг нь уран бүтээлчид хариуцдаг гэсэн үг. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Монголын үндэсний музей, “Чингис хаан” хаад, язгууртны музей, ҮУИТ, ДБЭТ, Хүүхдийн төв номын сан, ШУА-ийн Философийн, Чингис хааны өв соёлын хүрээлэн зэрэг олон байгууллагынхныг энэ аянд дайчилж байгаа. ҮУИТ Говь-Алтайг, ДБЭТ Дорнодыг хариуцна хэмээн нарийн хуваарилалт хийсэн юм билээ. Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид энэ оноолтын дагуу хэрмэл жүжигчид шиг хэсэж яваа. Цалин бага, улсаас олгодог дэмжлэг, төсөв нь ч шальдаггүй тул соёл урлагийн байгууллагуудад хүн хүч дутмаг, ажиллах орчин нөхцөл тааруу байдаг. Угаас ийм “тамир тэнхээ” муутай байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг ташир ташраар нь аймаг, сумд руу илгээчихээр юу болох билээ. Үндсэн үйл ажиллагаа нь доголдох нь тодорхой. Тэр болгоны оронд шинээр хүн авч ажиллуулахгүй нь тодорхой. Үүний хэрээр хийдэл, доголдол үүснэ. Зарим байгууллагын
удирдлага, уран бүтээлчид ч “Соёлын сэргэлт”-ээс болж энэ оны төлөвлөгөөт үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрснээ ярьсан байна билээ. “Чингис хаан” хаад, язгууртны музейнхэн гэхэд Төв аймгийн Соёл урлагийн газар, “Монгол туургатан” театртай хамтран 26 сумын 18 мянган иргэнд үйлчилгээ үзүүлээд буй гэнэ. Тус музейнхэн үзмэрээ баяжуулж, дэглэнэ гэх шалтгаанаар өнөөдрөөс нэг сар гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож байгаа нь ч үүнтэй ямар нэг байдлаар холбоотой байж болзошг үй юм.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА Ч БАЙЖ МЭДНЭ
Соёлын боловсролыг дээшлүүлэх шаардлагатай юу гэвэл мэдээж тийм. Мөн соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимж үүлэх, иргэдэд энэ төрлийн үйлчилгээг ойртуулах шаардлага тулгарсан нь ч үнэн. Цаашлаад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх хэрэгцээ байгаа нь ч олон зүйлээс харагддаг. Тэглээ гээд соёл урлагийн салбарынханд төвөг чирэгдэл учруулан байж сум болгонд, соёлын төв бүрд урлагийн тоглолт, уралдаан, тэмцээн, илтгэл, хэлэлц үүлэг, сургалт зохион байгуулахын хэрэг юусан билээ. Ганцхан удаагийн аянаар, хот хүрээнээс уран бүтээлчид дагуулж очоод л сэргээчихдэг салбар ч гэж юу байх вэ. Үүний оронд тухайн салбарыг хөдөлг өгч хүч болсон ажилтан, албан хаагчдын үнэлэмж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудад санхүүгийн дорвитой дэмжлэг, туслалцаа үзүүлэх, аймаг, сум бүрд байдаг номын сан, соёлын төв, музейнүүдийг өөд нь татах зэрэг ажлыг хийвэл илүү үр дүнтэй сэн. Энэ аянаас, түүний хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээн үүдээс орон нутагт, иргэдэд чухам юу “наалдаж” үлдэх вэ гэдгийг л бодолцох нь чухал. “Соёлын сэргэлт” аяныг хэрэгжүүлэгчид очсон сум болгондоо танхим дүүрэн хүн цуглуулж, дуу хуур, хурал, зөвлөгөөн болоод байхаар эцэс сүүлдээ энэ бүхнийг сонгууль угтсан шоу байж болзошгүй гэх хардлага ч төрөв. Эл хардлагыг лавшруулах гэсэн шиг “Соёлын сэргэлт”-ийг сурталчилж буй Соёлын сайдын зураг байсхийгээд л нийгмийн сүлжээнд тархаж, орон нутгийн иргэд, хүүхэд багачуудыг шагнаж урамшуулсан тухай мэдээлэл түгээхийг нь яана.
“Соёлын сэргэлт” аян соёл урлагийн салбарынхны ачаан дээр ачаа болж байна. Яам үүнийг санаачилж, хэрэгж үүлэх тушаал, шийдвэр гарган, тодорхой нөхцөл боломжуудыг бүрд үүлсэн ч гол ачааг нь төрийн болон орон нутгийн өмчийн соёл урлагийн байгууллагын ажилтан, албан хаагчид үүрч буй. Аахилахыг нь яамныхан, үүрэхийг нь уран бүтээлчид хариуцдаг гэсэн үг.