Ододтой хамт мод тарих уу. Монголын урлаг, соёлын одод мод тарих арга хэмжээнд нэгдэж байгаагаа илэрхийлж манай "Модлог экспо 2023"-д оролцох гэж байна. Дашрамд дурьдахад, SWEETYMOTION хамтлаг олон нийтийг мод тарих үйлсэд уриалж, нөлөөллийн олон арга хэмжээг хэрэгжүүлэх санаачилгыг гарган, мэргэжлийн мод үржүүлэгчидтэй хамтран ажиллах юм.
Тодорхой хэлбэл, Sweetymotion, хөгжлийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, S4 хамтлаг, дуучин А.Хишигдалай, С.Зоригт, Vandebo (Vande), загвар өмсөгч С.Төгс, дизайнерүүд болон бусад хамтлаг дуучид, ардын урлагийн жүжигчид оролцоно. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг хөтлөн явуулна.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголын рок, попын оддын дуу хуураар хөглөгдөн, хамтдаа мод тарьж, нэг өдрийг зугаа цэнгэл дүүрэн өнгөрүүлэх боломж бүрдэх нь ээ. Нисэхийн тойргийн зүүн урд ICPark-ын ногоон үзэсгэлэнгийн талбайд цуглацгаая.