Нийгмийн хамгааллын тухай монгол улс, бүгд найрамдах чех улсын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор уулзалт зохион байгууллаа
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Чех Улсын нийгмийн хамгааллын газрын мэргэжилтнүүдийн хамтарсан цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтаар хоёр улсын иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай мэдээллийг солилцоход ашиглах маягтуудыг эцэслэн тохиролцож, Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдээс ирүүлж буй асуулгын талаар харилцан мэдээлэл солилцов.