Хулан, тахь, мазаалай, бөхөн, хар сүүлт, хавтгай зэрэг ховор амьтныг хамгаалах зорилготой “Говийн гайхамшигт-6” хөтөлбөрийн талуудын VII зөвлөгөөн “Зэрэгцэн амьдаръя” сэдвийн дор Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд өнгөрсөн баасан гарагт боллоо. Үүнд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн төлөөлөл болон Монгол элсний улсын тусгай хамгаалалттай, Говийн их дархан цаазат, Хустай, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачаас бүрдсэн 85 хүн оролцжээ. Тэд ховор амьтдыг хамгаалах чиглэлээр хэрэгж үүлж буй ажлуудын үйл явц, үр дүнг танилцуулснаас гадна шугаман дэд бүтэц буюу авто, төмөр замыг байгальд ээлтэйгээр төлөвлөх асуудлыг онцгойлон хэлэлцлээ. БОАЖЯ, ЗТХ Я-ныхан дэд бүтцийг байгальд, тэр дундаа зэрлэг амьтдад ээлтэйгээр төл өвлөх чиглэлээр санал санаачилга гаргаж, холбогдох журмуудад өөрчлөлт оруулаад буй ч дорвитой ахиц дэвшил гарахгүй байгааг мэргэжилтнүүд хөндөв. Шинээр барьж байгаа шугаман дэд бүтцийг төлөвлөхдөө амьтдын нүүдэл, идэш тэжээлийн зам, амьдрах орчныг харгалзах шаардлага тулгарсаар байгааг дурдлаа. Иймд байгаль орчны салбарынхан бодлого, шийдвэр гаргах түвшний байгууллагуудыг цаашид “шахаж” ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Зөвлөгөөний төгсгөлд оролцогч талууд тунхаг бичигт гарын үсэг зурж, говийн ховор амьтдыг хамгаалах зорилгын төлөө тууштай ажиллахаа баталгаажууллаа.