Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хурлаар чөлөөлөгдсөн, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан нарт холбогдох хэргийг АТГын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.
Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна. 2022 оны нэгд үгээр сард шийдвэр гаргаж, гэх хүнд ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал зэрэгт 27 сая төгрөг олгосон нь эрх мэдлээ урвуулсан хэмээн шалгуулах үндэслэл болж.
Бусдад давуу байдал хууль бусаар олгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан эл шийдвэрийг холбогдох албаны удирдлага нь шалгалгүй өнгөрөөж, нөхөн төлүүлээгүй учраас Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Г.Мөнхтулгыг хамт яллагдагчаар тооцсон байна. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 839 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас наймыг нь шүүхэд шилжүүлэхээр болсон аж.
Мөн хугацаанд эрүүгийн хоёр хэргийн нийт 26 объектод нэгжлэг хийсэн бөгөөд нэг нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нартай, нөгөө нь “допинг”-той холбоотойгоор шалгуулж буй хүмүүсийн хамааралтай ажлын байр, гэр юм