АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим тэргүүн Кевин Маккартиг огцрууллаа. Түүнийг албан тушаалаас нь огцруулахыг 216 хууль тогтоогч дэмжиж, 210 гишүүн эсэргүүцсэн байна.
Энэ явдал АНУ-ын түүхэнд анх удаа тохиолдож байна. 1910 онд ийм оролдлого байсан ч амжилтгүй болсон юм.
Маккартиг огцруулах санаачилгыг Бүгд найрамдах намын гишүүн Мэтт Гаетц санаачилсан юм. Тэрбээр намын нөхрөө холбооны засгийн газрыг түдгэлзүүлэхээс зайлсхийхийн тулд 45 хоногийн төсөв батлахад Ардчилсан намынханд буулт хийсэнд дургүйцжээ. Түүнчлэн Маккартиг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Украиныг санхүүжүүлэх “нууц хэлэлцээр”-ийг тохиролцсон гэж буруутгав.
Маккарти өнгөрсөн 1-р сарын 7-нд Төлөөлөгчдийн танхимын тэргүүнээр 5 өдөр 15 удаа санал хураалт явуулсны эцэст сонгогдсон юм.