АНУ-ын сенатын гишүүн Даг Ларсен эхнэр, хоёр бяцхан хүүхдийн хамт онгоцны ослоор нас баржээ. Тэд гэр бүлийн хамт хувийн онгоцоор аялхаар явж байгаад Юта мужид осолдсон тухай гэж Associated Press мэдээлэв.
Тус хэвлэлд бичсэнээр осол есдүгээр сарын 30-ны орой болжээ. Онгоцонд явсан дөрвөн зорчигч бүгд нас барсан гэж цагдаа нар мэдэгдэв.
Мөн сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн удирдагч Дэвид Хоугийн гишүүдэд илгээсэн цахим шуудангаар Ларсений үхлийг баталсан байна.
"Ларсен, түүний эхнэр, хоёр хүүхэд Скотсдейл дэх гэр бүлийнхэнтэйгээ уулзаад буцаж явж байсан. Тэд Юта мужид шатахуун аваад хөөрөхдөө осолджээ” гэж Хоугийн бичжээ.
Сүйрлий шалтгаан одоогоор тодроогүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.