Монголын Хөрөнгийн Биржийн аравдугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 192,241,968 төгрөгийн үнийн дүн бүхий 1,197,578 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа.
Тухайлбал, Эрээнцав ХК (ECV +14.98%), Хүрд XK (HRD +14.96%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Говь ХК (GOV -8.88%), Сүү ХК (SUU -7.00%), Женко тур бюро ХК (JTB -6.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 22,258 ширхэг нэгж эрх 3,186,408 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 188 ширхэг үнэт цаас 18,005,000 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 295 ширхэг бонд 29,529,500 төгрөгөөр,
- Тендер саналын арилжаагаар "Хөвсгөл" ХК-ийн 48,460 ширхэг үнэт цаас 4,070,640 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,016,000 юань буюу 2,850,440,960 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 312,000 ам.доллар буюу 1,079,364,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Нийт 4,176,838,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOП-20 индекс -0.57 хувиар буурч, 35,235.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,231,929,007,965 төгрөг боллоо.