Испанийн зүүн өмнөд хэсэгт орших Мурсиа хотын алдартай "Teatre" шөнийн клубт гал гарсны улмаас 13 хүн нас баржээ.
Амиа алдагсдын дунд нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүн төрсөн өдрөө тэмдэглэж байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Одоогийн байдлаар наад зах нь 14 хүн сураггүй байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгааг цагдаа нар мэдэгдэв.
Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Мурсиа хотын дарга Хосе Баллеста сэтгүүлчдэд хэлэхдээ, түймэр клубын хоёрдугаар давхарт эхэлж гарсан байна.
Клубын дээвэр нурсан нь хохирогчдыг олоход ихээхэн хүндрэл учруулж байгаа аж.
Мөн тус хотод гурван өдрийн гашуудал зарлажээ.