Японы цагдаагийн албан хаагчид хиймэл оюун ухаан ажилдаа нэвтрүүлснээр гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг интернэтээс автоматаар нарийвчлан хайлт хийх боломжтой болжээ. Энэ тухай NHK телевиз мэдээлэв.
Өмнө нь Японы цагдаа нар зөвхөн “зэвсэг”, “тэсрэх бодис” гэх мэт сэжигтэй түлхүүр үгсээр хайлт хийдэг байжээ.
Шинэ систем нь хууль бус үйл ажиллагааны нарийвчилсан мэдээллийг хайж, тэдгээрийн ашиглалтын нөхцөл байдлыг судлах боломжийг олгодог юм байна.
Мөн хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр гэмт хэрэг үйлдэхийг зэхэж буй шинж тэмдгийг илрүүлэх, улмаар гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх цагдаагийн үйл ажиллагааны үр бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж тус суваг тэмдэглэжээ.
Японд 2022 онд цахим гэмт хэрэг дээд хэмжээнпээ буюу 12,369-д хүрсэн тухай гэж цагдаагийн газар мэдэгдэж байв.