БНАСАУ есдүгээр сарын 25-наас эхлэн гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхийг зөвшөөрч, COVID-19 цар тахалтай холбогдуулан тогтоосон хязгаарлалтыг цуцалжээ. Энэ турхй Yоnhap агентлаг Хятадын CCTV телевизийн сувгаас иш татан мэдээлэв.
Тус сувгийн мэдээлснээр, БНАСАУ-ын эрх баригчдын тушаалын дагуу бүх гадаадын иргэд 2020 оны нэгдүгээр сараас хойш анх удаагаа тус улсад нэвтрэх боломжтой болж байгаа ч хоёр өдрийн хорио цээрийн дэглэмд хамрагдах ёстой аж.
Хятадад цар тахлын нөхцөл байдал тогтворжсоны дараа Хойд Солонгос өнгөрсөн оны нэгдүгээр сараас БНХАУ-ын Дандун болон Хойд Солонгосын Синуйжүгийн хооронд ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээжээ. Мөн энэ оны наймдугаар сард Умард Солонгосын тамирчид таеквондогийн олон улсын тэмцээнд оролцохоор Хятад улсаар дамжин Казахстаныг зориход зэрэгцээд хүмүүнлэнгийн солилцоо эхэлсэн байна.
Гэсэн хэдий ч жирийн иргэд, тэр дундаа аялал жуулчлалын зорилгоор зорчихыг сэргээх талаар өмнө нь мэдээлээгүй юм.