Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин 2023 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний өдрийн ням гарагт “Бага тойруу", “Энхтайваны өргөн чөлөө”, “Налайх дүүрэг", "Тэрэлж ", "Дүнжингаравын гудамж", “Их монголын гудамж", “Олимпийн гудамж" орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах юм байна. Тээврийн цагдаагийн албанаас Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчиж буй тохиолдолд цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.