Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр нийтийн тээврийнхний төлөөлөлтэй уулзсаны дараа автобусаар зорчих үнэ 1350 төгрөг байх шаардлагатай. Эхний ээлжид зоричх тарифыг 1000 болгоно хэмээх мэдээлэл тархсан.
Нийтийн тээврээр зорчих үнэ тарифыг нэмсэн, эсэх талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатараас тодруулахад “Автобусаар зорчих үнийг огт нэмээгүй. Автобусаар зорчих тариф 1350 төгрөгөөр зорчих ёстой гэсэн судалгаа гарсан юм. Энэ бол зөвхөн нийтийн тээврийн газраас хийсэн судалгаа биш. Олон улсын судалгааны байгууллага, бусад холбогдох нэгжүүдийн гаргасан дүн. Тиймээс 1000 төгрөг болгохоор иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч байна. Улаанбаатар дотор автобус 500, хот орчим чиглэлд 700 төгрөг. Нэгэнт бусад зардал нэмэгдсэн учир зорчих хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай болсон. Энэ үүднээс судалгаанд суурилан санал л авсан” хэмээх хариулт өгсөн.