Манай улсын гадаад өр энэ ны эхний хагас жилд өнгөрсөн ны мөн үеийнхээс 792.9 сая ам.доллароор өсөж 33.8 тэрбумд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнд шууд хөрөнгө руулалт, компани хоорондын зээллэг 1.9 (15.7 хувь) тэрбум, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 318.3 (23), Засгийн газрынх 92.1 (1.2) сая “ногоон”-оор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин бусад салбарын гадаад өр 993.5, Төвбанкных 494.1 сая ам.доллароор буурсан байна. Нийт гадаад өрийн 13.8 (40.7 хувь) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, найман (23.6) тэрбум нь Засгийн газрынх, хоёр (5.9) тэрбум нь Төвбанкных, 1.7 (тав) тэрбум нь Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.4 (24.7) тэрбум нь бусад салбарынх аж. Эргэн сануулахад, манай улсын гадаад өр 2020 ны эхний хагас жилд 30.85, дараа жил нь 32.98, өмнөх ны мөн үед 32.99 тэрбум ам.доллар байв.
Засгийн газрын нийт өр 2023 ны 1-6 дугаар сард 31.1 их наяд төгрөгт хүрснийг мөн дурдлаа. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 2.6 их наядаар өссөн дүн гэнэ. Засгийн газрын гадаад өр дээрх хугацаанд 2022 ны мөн үеийнхээс 2.8 (10.6) их наяд, дотоод өр 119.8 (22.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Дээр дурдсан нийт өрийн дийлэнх буюу 29.4 их наяд төгрөгийг нь гадаад, 651.6 тэрбумыг нь дотоод өр, 744.1 тэрбумыг нь Засгийн газрын өрийн баталгаа, 342.8 тэрбумыг нь барих-шилжүүлэх төрлийн концесс эзэлжээ. Засгийн газрын нийт өрөөс 2023 ны эхний хагас жилд үндсэн төлбөрт 3.3 их наяд, хүүгийн төлбөрт 506.6 тэрбум төгрөг төлсөн байна. Үндсэн төлбөрт зарцуулсан хөрөнгө өмнөх жилийн мөн үеийнхээс 2.9 (8.6 дахин) их наяд, хүүгийн төлбөр 398.1 (4.7) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Бэлтгэсэн: Б.Сонор