МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Төрийн банк” энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Энэ хугацаанд татварын дараах цэвэр ашиг нь 42.1 тэрбум, нийт актив нь дөрвөн их наяд төгрөгт хүрчээ. Тус компани сүүлийн гурван жил нийт активаа дунджаар 8.1 хувиар нэмэгдүүлсэн аж. 2023 оны төлөвлөгөөндөө стратегийн тэргүүлэх гурван чиглэлийн дагуу зорилтууд дэвшүүлсэн бөгөөд зургадугаар сарын эцсийн байдлаар гүйцэтгэл нь 66.4 хувьд хүрснийг Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Д.Жадамбаа дурдав. Өнгөрсөн онд олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг тогтвортой хөгжил, дундаж давхаргад чиглэсэн бүтээгдэхүүнд бүрэн зарцуулсан гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор