Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага арилжаагаар таван төрлийн 241 багц буюу 1,542,400 тн нүүрсний 1,223.5 тэрбум төгрөгийн арилжаа явагджээ. Дээрх нүүрсний 51.5 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 25.7 хувийг “Энержи Ресурс” ХХК, 11.4 хувийг “Хангад эксплорейшн”, 11.4 хувийг “Тавантолгой” ХК худалдсан байна. Нүүрсний экспортийн 82.9 хувийг Хятад, 11.4 хувийг ХонгКонг, 5.7 хувийг Сингапур руу нийлүүлдэг. Худалдсан нүүрсний төрлөөр авч үзвэл, нийт нүүрсний 45.7 хувийг коксжих нүүрс, 25.7 хувийг баяжуулсан коксжих нүүрс, 11.4 хувийг баяжуулсан сул коксжих нүүрс, 8.6 хувийг эрчим хүчний нүүрс, 8.6 хувийг коксжих нүүрс бүрдүүлж байна.