2023 оны эхний хагас жилд ДНБ 6.4 хувиар өслөө. Энэхүү өсөлтийн 1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 3.9 нэгж хувийг уул уурхай,олборлолтын салбар, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 3.5 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна. Тухайлбал, уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний хагас жилд 1.6 их наядтөгрөг болж, өмнөх оны мөн үеэс 505.6 (45.2%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэхүү үзүүлэлтэд нүүрс болон газрын тосны олборлолт өссөн нь голлон нөлөөлсөн байна.