Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн ээлжит хурал боллоо.
Хурлаар дэд зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, “Явуулын багшийн хөтөлбөр, суралцахуйн удирдамж”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаарх улс орнуудын шинэ туршлага”, “Хүүхэд хөгжлийн дэмжих төв ажиллуулсан төрийн бус байгууллагын туршлага, сургамж”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл” зэргийг хэлэлцэж, санал солилцов.
Боловсролын багц хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулж, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургахад дэмжих төвийн үйлчилгээг нэвтрүүлэх, цогц дэмжлэг үзүүлэх салбар дундын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулах, төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг чиглэл болгов.