Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны www.dbm.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод, шилэн байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг хүлээн авч шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлууд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1 үйлчилгээний талбай, 7 орон сууц, 14 авто зогсоол нийт 22 үл хөдлөх хөрөнгийг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан борлуулаад байна. Нийт 93 үл хөдлөх эд хөрөнгөөс 22 хөрөнгийг худалдан борлуулсан бөгөөд үлдсэн 71 үл хөдлөх хөрөнгийг зарагдах хүртэл сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналыг хүлээн авч байна. Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээ, 1 блок авто зогсоолын зориулалттай 35-80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгууд бий. Сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга, угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад нээлттэй бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудас үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэснээс авч болно.