Дасгалжуулагч, спортын мастер Х.Магван агсны нэрэмжит боксын олон хотын тэмцээн “Алдар” спорт хороонд өчигдөр эхэллээ. Энэ сарын 28-нд өндөрлөх тус тэмцээний бага нас, өсвөр үе, залуучуудын ангилалд хот, дүүрэг, орон нутгийн нийт 22 байгууллагын шилдэг 118 тамирчин өрсөлдөж буй. Тус спорт хороонд 1982-1999 онд дасгалжуулагчаар ажилласан Х.Магван агсны удирдлагад боксын тамирчид Монголын бүх ард түмний спартакиад наадамд 11 удаа түрүүлж, хоёр удаа дэд байрт шалгарч байжээ. Багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж шавь нарааснь Ц.Амаржаргал, Б.Батбаяр, А.Гантулга, Ш.Ганбаатар, Д.Ганбаатар, Д.Хүдэрбаатар, Л.Энхбаатар, Б.Энхтайван, Б.Цогбадрах нар өдгөө дасгалжуулагч болж, тамирчид бэлтгэн, тив, дэлхийн тэмцээнд сойж байна.