”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн БОАЖГ, ХХҮГ, Арвайхээр ТҮГ-тай хамтран Дайргын голын дагуу аялагчид ихээр амардаг 12 км газрын хог, хаягдлыг түүж, цэвэрлэв.
Уг ажилд хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны 15 иргэнийг 5 хоногийн хугацаанд ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж, нийт 13 тонн хог, хаягдлыг хогийн нэгдсэн цэгт хүргэн ажилласан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.