“Төрийн банк” энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 42.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс цэвэр ашгийг хэмжээ 40 хувиар багассан дүн болжээ. Харин хүүгийн цэвэр орлогоо таван хувиар өсгөн, 116.6 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Түүнчлэн дээрх банкны хувьцааных нь ханш энэ оны эхнээс долдугаар сар хүртэл 17.9 хувиар буурч, зах зээлийнх нь үнэлгээ 88.7 тэрбум төгрөгөөр багассан аж. Ташрамд дурдахад, “Төрийн банк” нь өнгөрсөн оны аравдугаар сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, 25.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.