Худалдаа хөгжлийн банк нь анхдагч зах зээлийн арилжаанд нийт 2528 хөрөнгө оруулагчдаас 105.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга хүлээн авчээ. Ингэснээр татан төвлөрүүлэх зорилтот дүн болох 83.5 тэрбум төгрөгийн захиалга 126.4 хувийн гүйцэтгэлтэйгээр хаагдлаа. Тус банк нь активын зохистой бүтцийг бий болгох, иргэд болон жижиг, дунд бизнесийн зах зээлд тэлэлт хийх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегментүүдэд дараах хувиар хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:
- Байгууллагын сегментэд олгох дүн: 50%
- Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: 20%
- Иргэдийн сегментэд олгох дүн: 30%
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: /2023.05.28 - 2023.06.30-ны өдрийг дуустал хугацаанд олгосон зээлээр/
- Байгууллагын сегментэд олгосон зээлийн дүн: 256.9 сая төгрөг
- Жижиг, дунд бизнесийн сегментэд олгосон дүн: 0
- Иргэдийн сегментэд олгосон дүн: 3.7 тэрбум төгрөг
- Дээрх хугацаанд татан төвлөрүүлсэн хөрөнгийн 4.79 хувийг ашиглаж, нийт дөрвөн тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж